Үл хөдлөх хөрөнгө

Сити Рийл Эстэйт ХХК

Монголд хамгийн анхны түрээсийн үйлчилгээг нэвтрүүлсэн Сити Рийл Эстэйт ХХК 1996 оны 10-р сарын 03-нд байгуулагдсан. Манай компани үл хөдлөх хөрөнгө, барилгын матeриалын худалдаа болон зуучлал, гадаад, дотоодын байгууллага, хувь хүмүүст тохилог орон сууц, дулаан гаражаар түрээслэх үйлчилгээ үзүүлдэг.

Сити Рийл Эстэйт ХХК 1999 онд барилгын материалын худалдаа эрхэлж байсан бөгөөд 2000 онд нийслэлийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж 80 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан.

Манай хамт олон  “City Apartment” орон сууцыг 2001 онд ашиглалтанд орууллаа. Тусгай хамгаалалт, хяналтын камер, иж бүрэн тавилга, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл бүхий энэхүү орон сууц нь автомашины дулаан зогсоол, мини хөлбөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөгийн талбай, хүүхдийн тоглоомын талбайтайгаас гадна амарч, зугаалах боломжтой ногоон байгууламж, чийрэгжүүлэх төхөөрөмжтэй гээд олон давуу талтай.

Түүнчлэн компанийхаа ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэн 2003 онд ажилчдын 20 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа. Оршин суугчдын амьдрах ая тухтай орчинг бүрдүүлэх үүднээс 40-45 авто машины багтаамж бүхий  дулаан гражыг байгуулсан.

Манай компани 2005 оноос эхлэн Орос хэлний сургалттай цэцэрлэг ажиллуулж байгаа бөгөөд 2010-2012 онд сургуулийн цогцолбор барих ажлаа дуусгах зорилт тавин ажиллаж байна.
 

Веб сайт: www.cre.mn

Капитал Пропертиз ХХК

Хаяг: 1. 1-р давхар, 19-р давхар, Юнескогийн гудамж, 6-р хороо, Баянзүрх Дүүрэг.
                Утас: 99868410

Веб сайт: www.capitalproperties.mn