Наран групп-д тавтай морилно уу

Группын танилцуулга

1990 онд Наран Трейд ХХК нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн  XIII хороололд “НАРАН ШОП” нэртэй валютын дэлгүүр байгуулсанаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй.

Монгол Улсын анхны хувийн хэвшлийн компаниудын нэг бөгөөд 22 жилийн турш өсөн дэвшиж амжилттай ажилласаар байна.

Наран Групп нь Монгол улсын Засгийн Газар болон Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил болгон шалгаруулдаг “Шилдэг ТОП-150 АЖ АХУЙН НЭГЖ” байгууллагаар 2008 оноос хойш шалгарч 2013 онд 27-р байр эзэлсэн.

Наран Групп 2014 оны байдлаар 13 охин компанитай 1000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.